• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Баясгалант цаган сар" арга хэмжээ болж байна

CRI       (GMT+08:00) 2017-01-20 14:50:16

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн хамтран зохион байгуулж буй 2017 оны "Баягалант цагаан сар" цуврал арга хэмжээ 1-р сарын 19-нөөс эхэлж, Хятадын Шаньдүн мужийн урлагийн чуулга Улаанбаатар хотын үзэгчдэд уран бүтээлээ өргөн барилаа.

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Соёлын төвийн дарга Ли Вэй, Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, соёлын төвийн ажилтнууд, МУ-ын БСШУСЯ-ны албаны хүмүүс, олон нийтийн төлөөлөл, МУ-д ажиллаж байгаа Хятадын сайн дурын багш нар, МУ-д оршин амьдарч байгаа Хятадын харьяат иргэд нийт 500 гаруй хүн тоглолтыг сонирхон үзэв.

Хятадын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Соёлын төвийн дарга Ли Вэй баярын үг хэлж тоглолтыг нээжээ.

Шаньдүн мужийн урлагийн чуулгынхан бол 2017 оны "Баягалант цагаан сар" цуврал арга хэмжээнд оролцохоор зориуд хүрэлцэн ирсэн уран бүтээлчид юм. Дуу бүжиг, цирк, илбэ, тайжи гимнастик, хуучрын гоцлол зэрэг гайхамшигтай сайхан тоглолтыг үзэгчид талархалтай хүлээн авч, алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байлаа.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе