|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 18-ны өдөр Женев дэх үндэстнүүдийн ордонд болсон "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах" сэдэвт дээд хэмжээний бага хуралд тавьсан "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулъя" илтгэл нь хүн төрөлтний хувь заяаны нэгдмэл цогцыг үзэл баримтлалыг тал бүрээр гүнзгий, системтэй тайлбарласныг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэллээ.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын судалгааны газрын Зүүн Хойд Ази болон ШХАБ-ын стратегийн асуудал судлалын төвийн ахлах мэргэжилтэн Владимир Матвеев. Хүн төрөлтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах санаачилга нь улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхийг зорьж байгаа болохоор дэлхийн олонх улс орноос өндөр үнэлгээ авч байна гэжээ.
Сербийн Улс төр судлаач Драгомир Анжелковик: Ши Жиньпин даргын илтгэл нь даян дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой. Өнөөгийн нөхцөл байдалд бид олон улсын харилцаа, эрх ашгийн шинэ хэв загвар бүтээх хэрэгтэй болсныг Европ, Азийн эртнээс уламжилсан ой ухаан бидэнд сануулж байна гэжээ.
Италийн олон улсын асуудал судлаач Гианкарло Паналера: Ши Жиньпиний дурдсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулж, хамт ашиг хүртэн, туршлага хуваалцах төсөл нь Хятад улсын оюун ухааныг гүйцэд харуулсан төдийгүй, Хятадын соёл дахь хамт хөгжиж, багтаамжтай байх үзэл баримтлалыг ч бүрэн тусгасан байна. Энэ санаачилга нь хүн төрөлхтний тасралтгүй хөгжиж байгаа хүсэлд нийцэж байна. Ялангуяа өнөөгийн дэлхийн хөгжилд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийн өмнө эдгээр санал санаачилга нь бүр ч их гүрний хариуцлагатай байр суурийг харуулж, дэлхийн энх тайвныг хамгаалж, хөгжлийг ахиулан, зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийж, хамтын хөгжлийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |