• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хай-Ян 6-р" геологийн дээжийг авах шинэ амжилтыг тогтоов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-21 16:17:37

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсаас Антрактикийн далайн ёроолоос геологийн дээж авч шинэ амжилтыг тогтоожээ.

Хүндийн хүчний баганыг ашиглан дээжийг авах үйл явцад "Хай-Ян 6-р" гүехэн гадаргад 8.6 метр гаруй урт хурдас авсан нь 1990-1991 оны хооронд Хятад улсаас Антрактикт 7 дахь удаа шинжилгээ хийх үүргийг гүйцэтгэсэн "Хай-Ян 4-р" -ийн дүнгээс 1 метр илүү болсон байна.

"Хай-Ян 6-р" анх удаа Антрактикт шинжлэх ухааны шинжилгээ хийж байгаа бөгөөд Хятад улс 26 жилийн турш 2 дахь удаа Антрактикт геофизик, далай тэнгисийн геологийн үндэсний тусгай сэдэвт шалгалтыг хийж байгаа нь энэ юм. Хүндийн хүчний баганаар дээжийг авах бол түүний шалгалтын үүргийн нэг юм. "Хай-Ян 6-р" бол далай тэнгист геофизикийн тусгай шинжилгээ хийх нэлээд шилдэг техникийн тоног төхөөрөмж мөн бөгөөд Хятадын тэнгис дагуу, Өмнөд тэнгис, Номхон далайн гүн далай зэрэг газарт хүндийн хүчний баганаар дээжийг авах шинэ амжилтыг олон удаа тогтоож байжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе