• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ-ын гишүүн орны орлогч сайд нарын хэмжээний зөвшилцөл болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-21 15:51:26
20-нд ШХАБ-ын гишүүн орны орлогч сайд нарын хэмжээний зөвшилцөл Москвад боллоо. Гадаад хэргийн яамны сайдын туслах Ли Хүйлай тэргүүтэй төлөөлөгчид зөвшилцөлд оролцжээ. ШХАБ-ын бусад гишүүн орнуудын гадаад хэргийн сайдын орлогч, ШХАБ-ын нарийн бичгийн дарга, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн дарга нар зөвшилцөлд оролцсон байна.
  
Талууд шинэ хэв байдалд ШХАБ-ын хөгжлийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, гишүүн орнуудын удирдах хүмүүсийн тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, эв нэгдэл зөвшилцлөө цаашид эрчимжүүлж, хамтаар бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ШХАБ-ын эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахаа санал нэгтэй илэрхийлсэн байна.
  
Зөвшилцлийн үеэр, Ли Хүйлай Оросын гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов, Казахстаны гадаад хэргийн орлогч сайд Камализинов нартай Хятад Орос, Хятад Казахстаны харилцааны талаар хоёр талт уулзалт хийжээ.

\Ренчинсоо\
  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе