• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян гадаадын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-21 15:26:59
2017 оны сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөгчдийг 1-р сарын 20-нд Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзжээ.

Ли Кэчян: Өнөөдөр Хятадын билгийн тооллын "галын 23" тохиож байна. Энд миний бие Хятад улсын засгийн газрын нэрийн өмнөөс Хятад улсад ажиллаж буй гадаад мэргэжилтнүүд болон Хятад улсын орчин үеийн байгуулалтыг дэмжсээр ирсэн олон улсын найрсаг хүмүүст сар шинийн цогтой халуун мэнд дэвшүүлж байгааг маань хүлээн авна уу. Өнгөрсөн нэг жилд олон улсын болон дотоодын эдийн засгийн өсөлт унах дарамт дор Хятад улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, 6.7 хувийн өсөлтийг биелүүлэн, гол болох эдийн засгийн цогцуудын эхэнд бичигдэн, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 30 гаруй хувьд хүрсэн байна. Түүнчлэн эдийн засгийн бүтцийн тохируулга урагштай явагдсан, хот суурины шинээр нэмэгдсэн ажлын орон тоо дөрвөн жил дараалан 13 саяыг давсан. Эдгээр ололт амжилтыг гадаадын маш олон эрдэмтэн мэргэжилтнүүдийн оюун ухаан, шаргуу хөдөлмөрөөс салгаж болохгүй. Ирж буй шинэ онд хөгжлийн нааштай чиг хандлагыг үргэлжлэн барьж чадах итгэл зориг, нөхцөл боломж, хүчин чадавх бидэнд байгаа гэжээ.

Ли Кэчян цааш нь тэмдэглэхдээ, дэлхийн олон орны боловсон хүчнүүд Хятад улсад бизнес эхлүүлэн, Хятад улсын орчин үеийн байгуулалтад оролцохыг бид дэмжих бөгөөд хилээр нэвтрэх, оршин амьдрах, төслийн өргөдөл дэвшүүлэх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг талаар эрчтэй дэмжин, гадаад дотоодын оюун ухааныг нэгтгэн, ур авьяас болон шинээр бүтээхийн үнэ өртгийг гүйцэд харуулж, Хятад улс болно дэлхийн улс орнуудын хамтын хөгжил дэвшлийг ахиулахад бэлэн байна гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе