• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Яхья Жамме ерөнхийлөгчийн ажлаа өгөхөө мэдэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-21 15:46:41

Мавританы ерөнхийлөгч Мохамед ульд Абдель Азиз болон Гвинейн ерөнхийлөгч Альфа Конде нарын эедүүлэг ятгалгын дагуу, "Гамбийн ард түмэндээ талархах сэтгэл өвөртлөн, улс төрийн албан тушаалаасаа сайн дураасаа чөлөөлөгдөж байна" гэж Гамбийн ерөнхийлөгч асан Яхья Жамме 21-нд телевизээр мэдэгдсэн байна.

19-нд тус орны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Адама Барроу Гамбигаас Дакарт суугаа элчин сайдын яаманд тангараг өргөн ерөнхийлөгчийн тушаалдаа орсон бол мөн өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр баталж, Гамби улс энх тайвнаар улс төрийн шилжилт хийхийг шаардсан байна. Түүнчлэн 19-ны өдрөөс эхлэн экс ерөнхийлөгч Яхья Жаммегийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Африкийн Холбоо энэ сарын 13-нд мэдэгдсэн байна.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе