• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үнэлгээний агентлаг байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-20 15:43:19

Саяхан Кенийн "Бизнесийн өдөр тутмын сонин" өгүүлэл нийтэлж, БРИКС-ийн таван орон үнэлгээний агентлаг байгуулах тухай судлан хэлэлцсэн талаар товч танилцуулав.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, Үнэлгээний агентлаг байгуулах тухай санааг анх 2015 оны БРИКС-ийн таван орны Уфагийн дээд хурал дээр дурдсан юм. Дараа нь "Гоагийн тунхаг"-т үүнийг улам нотолсон байна. Одоогоор БРИКС-ийн таван орны бүлэг банк санхүүгийн мэргэжилтнийг цуглуулж, байгуулахаар болоод байгаа үнэлгээний байгууллагад авч хэрэгжүүлэх бизнесийн загвар болон тооцооны холбогдох аргын талаар судлан хэлэлцсэн байна.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, үнэлгээний агентлаг байгуулах тухай судлан хэлэлцэж байгаагийн шалтгаан бол дэлхийн гурван том үнэлгээний байгууллага Standard & Poor, Moody болон FTICH зэргийн үнэлгээний стандартыг голцуу хөгжсөн орноос боловсруулж, хөгжиж буй орон болон шинэ зах зээлийн үнэлгээнд улс төрийн өрөөсгөл үзэл оршиж, талууд ханамжгүй байгаагаас болсон юм. Одоогоор үнэлгээний гурван том байгууллага "Үнэт цаас гаргагч төлбөрийн загвар" ашиглаж байгаагийн хувьд, мэргэжилтнүүд адил бус санал дурдаж, уг загварт ашиг сонирхлын хандлага оршсон дутагдалтай хэмээн үзсэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе