• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Мальдив дипломат харилцааны 6 дахь зөвшилцөл хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-20 16:56:13

19-нд Мальдивын нийслэл Мале хотноо Хятадын ГХЯ-ны сайдын туслах Күн Шуань-Ю Мальдивын ГХЯ-ы хоёр талын харилцааны нарийн бичгийн дарга Ахмед Калилтай Хятад, Мальдивын дипломат харилцааны 6 дахь удаагийн зөвшилцөл хийжээ.

Күн Шуань-Ю: Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Абдулла Яминий удирдлага дор Хятад, Мальдивын харилцаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжих үе шатандаа орлоо. Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, Мальдивын тал ч эдийн засгийн шилжилт шат ахих үедээ байгаа учраас хоёр орон бүх талаар хамтран ажиллах сайхан боломж тохиож байна гэлээ.

Хоёр орон улс төр, эдийн засаг худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, далай тэнгисийн ажил төрөл, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд Хятад, Мальдив дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэх төсөл, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе