• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бельгийн ерөнхий сайд: Америк Европ эв санаа нэгтэй байж л сая асуудлыг нэн сайн зохицуулж чадна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-20 10:19:03
Бельгийн ерөнхий сайд: Америк Европ эв санаа нэгтэй байж л сая асуудлыг нэн сайн зохицуулж чадна

Синьхуа Агентлагийн мэдээ, Бельгийн ерөнхий сайд Чарлез Мишель 19-ний өдөр хэлэхдээ, Америк Европ эв санаа нэгтэй байж л сая асуудлыг нэн сайн зохицуулж чадна. Харин НҮБ болон НАТО-гийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь нь олон талт үзэлтэй зөрчилдөж байна гэжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс 19-ний өдөр Брюссельд айлчилсан байна. Мишель мөн өдөр Бельгийн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, миний Пэнстэй хийсэн уулзалт Америк болон Бельгийн уламжлалт найрамдалтай холбоотой бөгөөд Бельги болон Европын холбооны бусад орнуудын сэтгэл түгшиж байгаа асуудлаас зайлсхийхгүй юм гэжээ. Мишель хэлэхдээ, эдийн засгийн салбарт, Дональд Трампын засгийн газрын санаачилж байгаа ганцаардмал үзэл нь бүх дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх болно. Олон улсын улс төрийн салбарт Дональд Трампын Ойрхи Дорнодын асуудлаарх байр суурьд Европчууд нэн сэтгэл түгшиж байна. Эдгээр асуудлаар Европчууд Америкийн жинхэнэ байр суурийг цаашид ойлгохыг хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе