• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2017-02-20 18:14:39

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И болон Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар 20-ны өдөр Бээжин хотноо хэлэлцээ хийв.

Ван И: "Урт хугацааны турш Хятад, Монгол хоёр улс хоёр орны харилцааг гадаад бодлогынхоо чухал байранд тавьж, хоёр орны харилцаа сайн сайхан үндэс суурьтай бөгөөд хөгжлийн шинэ боломжтой тулгарч байна. Эдгээр боломжийг хөдөлгөх хүчин болон бодитой үр дүнтэй болгоход улс төрийн үндэс суурь болон харилцан итгэлцлийг баталгаажуулах ёстой. Хэсэг хугацаанд хоёр орны харилцаа хүндрэлтэй болоод байсан билээ. Гэхдээ Монгол улс сайтар эргэцүүлсний дүнд албан ёсны амлалт өгч, "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, Түвдийн асуудлаар Хятадын талын үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй асуудлыг хүндэтгэхээ дахин илэрхийлэв. Энэ нь хоёр орны харилцаа шинэ гараанаас үргэлжлэн хөгжихөд чухал ач холбогдолтой. МАН-ын удирдлага дор Монгол улс амлалтаа биелүүлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортойгоор урагшлуулна гэдэгт итгэж байна. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Эдүгээ Монгол улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгааг Хятадын тал анхаарч байна. ОУВС болон хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулж Монгол улсад чадлын хирээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн Монгол улстай дараагийн шатны өндөр дээд хэмжээний харилцааг төлөвлөж, хоёр орны хөгжлийн стратегийг холбон, үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсролын салбар дахь хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлж, олон талаар хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Ц.Мөнх-Оргил: "Хятад улстай урт хугацааны тогтвортой, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм. Хоёр орон харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг амин чухал ашиг сонирхол, түүнчлэн тухайн ард түмний сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэсээр ирсэн юм. Монгол улс энэхүү зарчмыг үргэлжлэн баримталж, "Нэг Хятад"-ын бодлогыг хэлбэрэлтгүй дэмжиж, Түвд бол Хятадын салгаж болшгүй нэг хэсэг, Түвдийн асуудал нь Хятадын дотоодын хэрэг гэдгийг дахин нотолж байна. "Нэг бүс нэг зам"-ыг байгуулах тухай дарга Ши Жиньпины санаачилга нь бүс нутгийг дэд бүтцээр холбоход ашигтай төдийгүй Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал завшаан боломж олгосон юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5-р сард Хятадад болох "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцож Монгол улсын "Талын зам" хөгжлийн стратеги болон "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг холбон хөгжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал олон давхарга, олон салбар дахь найрсаг харилцааг баталгаажуулж, эдийн засаг, худалдаа, уул уурхай, мал аж ахуй, зам тээвэр, соёл боловсролын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн солилцоо, олон улсын үйл хэрэгт харилцан туслалцахаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Монгол улс эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Хятад улс хоёр болон олон талт чиглэлээр үзүүлсэн тусламжид талархаж байна" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе