• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байна

CRI       (GMT+08:00) 2017-02-20 18:15:30

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа авснаас хойшхи яг 1 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд үүнтэй холбогдуулан шинэ засгийн загрын гаргасан цагаачдыг хязгаарлах зэрэг шүүмж дагуулсан шинэ бодлогуудыг эсэргүүцсэн жагсаал Нью-Йорк, Чикаго, Бостон зэрэг хотуудад 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

Нью-Йорк хотын хэдэн мянган жагсагчид "Өнөөдөр би бас лалын шашинтан" хэмээн жагсаж, шинэ засгийн газар цагаач дүрвэгсэд болон Баруун Ази, Хойд Африкийн 7 орны иргэд хилээр нэвтрэхийг хязгаарлах зарлигийг эсэргүүцэв.

Чикаго хотын хэдэн зуун иргэд хотын төв дэх Трамп буудлын урьд "бид бүгд цагаач", "түүх чамайг харж байна" гэх мэтийн уриа барьж жагсан, Америкийн засгийн газрын гаргасан цагаач иргэдийг хязгаарлах шинэ бодлогыг эсэргүүцжээ.

Бостонд хэдэн зуугаад эрдэм шинжилгээний ажилтнууд жагсаж, шинэ засгийн газар шинжлэх ухаанд хүндэтгэлгүй хандсан болон дэлхийн дулаарлыг үгүйсгэсэн хэмээн жагссан байна. Жагсаж буй нэгэн судлаач сэтгүүлчид хандан хэлэхдээ, АНУ бол шинжлэх ухаанд суурилсан улс, шинжлэх ухаан байхгүй бол цэцэглэл, дэвшил ч байхгүй болно гэлээ. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе