• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао Ц.Мөнх-Оргилтай уулзжээ

CRI       (GMT+08:00) 2017-02-20 19:47:22

БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао 20-нд Бээжин хотноо Хятадад айлчилж буй Монгол улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтай уулзжээ.

Ли Юаньчао: Хятад, Монголын харилцааг Хятадын тал хүндэтгэсээр ирсэн юм. Ши Жиньпин дарга Монголд айлчлах хугацаандаа хоёр тал бүх талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Хятад, Монгол хоёр тал хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг эрчимтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, хөгжлийн стратегийг уялдуулахаа эрчимжүүлж, бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээх хэрэгтэй гэжээ.

Ц.Мөнх-Оргил: Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монгол, Хятадын улс төрийн үндэс суурийг Монголын тал хичээн хамгаалж хоёр талын бүтээлч хамтын ажиллагаа, хоёр орны харилцааг хөгжүүлэхээр зүтгэх болно гэжээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе