• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх ёслол Кабулд болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-20 09:58:42
Хятадын засгийн газраас Афганистаны засгийн газарт олгосон зудын гамшгаас аврах хүмүүнлэгийн тусламжийн эхний ээлжийг тусгай онгоцоор хүргэн, хүлээлгэн өгөх арга хэмжээ 19-нд Кабулд болов. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Афганистанд суугаа элчин сайд Ёо Жин, Афганистаны Үндэсний гамшгийн захиргаа болон хүмүүнлэгийн тусламжийн сайд Вайс Ахмад Бармак нар оролцов.

Бармак, Хятадын засгийн газар Афганистаны хүсэлтийн дагуу олон удаа хүмүүнлэгийн тусламж үзүүлж, гамшигт өртсөн иргэдэд туслан орон сууцыг нь барьж өгсөн юм. Афганистаны ард түмэн Хятадын дэмжлэгт маш их баярлаж байна гэв.

Ёо Жин, цас зудын гамшгаас болж, Афганистаны иргэд эндэж бэртэн, эд хөрөнгийн асар их хохирол амссан учраас Афганистаны засгийн газар ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, Хятадын дотоодын холбогдох байгууллага маш богинохон хугацаанд тусламжийн барааг яаралтай хүргэн авчирч, гамшгийн бүсийн хүмүүст даруй хүргэхийг хүсэж байна гэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе