• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Турк 47 хүнийг ерөнхийлөгчийг хөнөөхөөр оролдсон хэрэгт холбогдуулан шүүж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-21 10:08:49
Өнгөрсөн жил Туркт болсон төрийн эргэлт гаргахыг завдсан хэргийн явцад ерөнхийлөгч Эрдоганыг нууцаар хорлохоор завдсан хэрэгт холбогдуулж 47 хүнийг 20-нд Туркийн баруун өмнөд нутгийн Моора хотод шүүж байна.

Туркийн хэвлэлийн мэдээлснээр, энэ 47 хүний 37 цэргийг нууцаар хорлох анги байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэдний 3 нь зугтсан байна. Тэднийг буруутгаж байгаа гол зүйл нь ерөнхийлөгчийг нууцаар хорлож, үндсэн хуулийн дэглэмийг нураах гэсэн, мөн санаатайгаар хүн алсан хэрэг юм. Прокурор хүн болгонд 6 удаа насаар нь хорих ял оноохыг шаардаж байгаа юм.

Эх сурвалжаас үзвэл, Турк өдгөө төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт холбогдуулан 40 мянга гаруй сэжигтнийг баривчилсан бөгөөд 100 мянга гаруй хүнийг төрийн албанаас хассан байна. Эдгээр хүмүүсийн олонх нь цэрэг цагдаа, хууль зүй, тагнуул, засгийн газрын салбар, сургуульд ажиллаж байсан хүмүүс юм байна. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе