• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын суурь судалгааны олон ажил чухал амжилтад хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 16:53:28

Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Яам 20-ны өдөр 2016 оны шинжлэх ухааны 10 том ахиц дэвшлээ нийтэлж, РНХ буюу Рибонуклейн хүчлийг залгах гол молекул механизмыг илрүүлсэн, дэлхийд анхны хүн мичний үр дүн бүхий загварыг бий болгох зэрэг суурь судалгааны олон чиглэлээр хүрсэн амжилтууд сонгогдон оржээ. Хятад улс сүүлийн жилүүдэд суурь судалгааны салбарыг чухалд үзэж хөрөнгө оруулалтаа тасралтгүй эрчимжүүлж, ирээдүйд шинжлэх ухааны чухал ололт амжилтад хүрэхэд бат бэх үндэс суурь тавьж өгсөн юм.

Орчин үеийн амь насны шинжлэх ухаан судлалын хөгжлийг дагалдан, . Эукариотуудийн генетикийн бүрэн мэдээлэл нь бий болох, уламжлахад РНХ-ийн залгалтаас салж чадахгүй бөгөөд РНХ-ийг яаж бууруулах асуудлын хүрээнд молекулын механизм нь бүтцийн биологийн салбарын хамгийн их бэрхшээл сорилт бүхий сэдэв болно гэж эрдэмтэд олж мэджээ. Чиньхуа Их Сургуулийн амь насны шинжлэх ухааны судлалын дээд сургуулийн Ши Игүн лаборатори 2016 онд чухал амжилтад хүрч, 3 гол үйл ажиллагааны Spliceosome-ийн ойролцоох молекулын нарийвчилсан бүтцийг дараалан илрүүлсэн нь 20-ны өдөр нийтэлсэн Хятадын шинжлэх ухааны 10 том ахицын жагсаалтад сонгогдон оржээ.

Хятадын ШУА-ийн биологи физик судлалын хүрээлэнгийн судлаач Шү Рүймин хэлэхдээ, РНХ буюу Рибонуклейн хүчил вирусийг эсгэх зангилаагийн молекулын механизм нь амь насны шинжлэх ухааны хувьд бэлэг тэмдгийн чанартай, маш үнэ цэнэтэй үр бүтээл болж байгаа юм гэжээ.

Энэ бол цөмтэй эсийн амь насны шинжлэх ухааны салбарын маш чухал үдсэн ажил юм. Энэ нь бидний молекулын амь насны үйл явцын тухай бидний ойлголтыг гүнзгийрүүлж байна. РНХ вирусийг эсгэхэд зөвхөн нямбай боловсруулах биш, харин түүний чөлөөтэй байдлыг нэмэгдүүлж чадах болно. Энэ нь өвчнөөс сэргийлэхэд ч маш чухал болж байдаг гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, РНХ вирусийг эсгэх зангилаагийн механизмаас гадна Хятадын шинжлэх ухааны энэ оны арван том ололт амжилтад материал, мэдээлэл, анагаах ухаан, хөдөө аж ахуйн зэрэг олон салбарыг хамарч байгаа бөгөөд олон төрлийн амжилт нь өдгөөгийн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагатай нягт уялдаж байгаа юм.

Шинжлэх ухаан техникийн яамнаас тэмдэглэхдээ, 2016 оны шинжлэх ухаан техникийн 10 том ололт амжилтын дунд Хятад улсын удирдаж байгаа суурь судалгааны тэргүүлэх салбарт амжилт бүтээл гаргасан байна. Жишээлэхэд, Хятадын шинжлэх ухаан академийн Шанхайн мэдрэлийн судасны шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн Чөү Зылүнгийн судалгааны баг болон сармагчны төрлийн судалгааны Сүнь Чяны багтай хамтран ажиллаж, хүний аутизмын хүрээний эмгэг ген шилжсэн сармагчны загвар болон ген шилжсэн сармагчинд удамшлын судалгаа болон зан төлөвийг шинжлэн судалж дэлхийн анхны сармагчны аутизмын хүрээний эмгэгийн загварыг бүрэлдүүлсэн байна. Бээжин их сургуулийн профессор Ван Юн хэлэхдээ, Хятад улс нь хүн ам ихтэй орон болсны хувьд аутизмын хүрээний эмгэгтэй хүн арван сая байна, сармагчны аутизмын хүрээний эмгэгийн загварыг бүрэлдүүлсэн нь аутизмын хүрээний эмгэгийг засан сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Аутизмын хүрээний эмгэгийн бий болсон нөхцөл тодорхойгүй байна. Одоо удамшлын нөхцөл л түүнтэй холбоотой гэдгийг тодорхой мэдэж байна. Ийм гентэй хулгана их болбол, хулгана ч аутизмын хүрээний эмгэгтэй болж болно. Бидний мэдэж байгаагаар аутизмын хүрээний эмгэг нь их будлиантай мэдрэлийн судасны системийн үйл ажиллагаа болно. Бид хулгана зэрэг амьтдыг судалж хүний энэ төрлийн өвчнийг эмчлэх гэвэл чадашгүй хэрэг болно. Иймээс хүн төрөлхтний мэдрэлийн судасны системтэй ойрхон, дээд зэргийн амьтны загвараар судлах нь маш чухал юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе