• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чуркины гэнэтийн үхэлд цочирдож эмгэнэн гашуудаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-21 17:38:44
Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Чуркин 20-нд Нью-Йоркт нас барсан байна. Үүнтэй холбогдуулан Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятадын тал Чуркины гэнэтийн үхэлд цочирдож, эмгэнэн гашуудаж байна гэжээ.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Элчин сайд Чуркин гэнэт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд бид цочирдон эмгэнэн гашуудаж байна. Элчин сайд Чуркин бол нэр хүндтэй гарамгай дипломатч юм. Түүний үхэл Оросын гарз хохирол, бас НҮБ-ын үйлсийн гарз хохирол мөн гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе