• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Чуркин нас барсанд эмгэнэл илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 18:31:31

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэншуан 21-ны хэвлэлийн бага хуралд, Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Чуркин гэнэт нас барсанд Хятадын тал эмгэнэл илэрхийлж байна гэж хэлсэн байна.

20-нд Оросын гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, Оросоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Чуркин мөн өдөр Нью-Йоркт нас барсан гэж мэдэгджээ. Үүнд холбогдуулан Гэншуан хэлэхдээ, элчин сайд Чуркин гэнэт нас барсанд бид цочирдон гашуудаж, гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Элчин сайд Чуркин бол нэр хүндтэй дипломатч юм. Чуркин нас барсан нь ОХУ-д төдийгүй НҮБ-ын ажил үйлст ч гарз хохирол боллоо гэжээ.
  
Хятад Орос бол тал бүрийн стратегийн түншүүд. Мөн аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орнууд, хоёр тал олон улс болон бүс нутгийн асуудалд харилцан хэлхээ холбоотой байж, НҮБ зэрэг олон улсын байгууллага болон олон талт байгууллагуудад харилцан туслалцаж ирсэн бөгөөд уйгагүй үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн юм. Оростой хамт олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил, хамтын ажиллагаанд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэж Гэншуан онцолжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе