• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк, Европын холбоотой хамтын ажиллагаа болон түншийн харилцаагаа үргэлжлэн хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 10:15:12

20-нд Брюссель хотноо АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс: Америк, Европын холбоотой хамтын ажиллагаа, түншийн харилцаагаа үргэлжлэн хөгжүүлж, Европын холбооны нягтралыг дэмжихээ амлаж байна гэжээ.

Тэрээр Европын холбооны зөвлөлийн дарга Тусктай хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Би ерөнхийлөгч Дональд Трампын нэрийн өмнөөс, АНУ-ын өмнөөс Европын холбоотой хамтын ажиллагаа, түншийн харилцаагаа үргэлжлэн хөгжүүлнэ гэж амлаж байгаадаа маш их баяртай байна гэжээ. Тэрээр: Америк Европ зарим талаар санал зөрөлдөөнтэй байгаа боловч хоёр тал хамтын уламжлал, үнэт зүйлийн үзэл баримтлалтай. Ялангуяа хоёр талын зорилго нэг. Тухайлбал "эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглалаар энх тайван, хөгжлийг биелүүлэх болно" гэж онцолжээ.

Пенс Украйний асуудлаар хэлэхдээ, Америк "ОХУ-д үүрэг хариуцлагаа биелүүлэхийг шаардана. Орост Минскийн хэлэлцээрийг сахиж, Украйний зүүн хэсгийн дайны байдлыг намжаахыг шаардах болно" гэжээ.

Туск: Хэлэлцээний явцад би олон улсын дэг журам, НАТО болон Атлантын далайн хамтын ажиллагаанд суурилсан Европ тивийн аюулгүй байдал, Америкийн шинэ засгийн газрын Европын холбооны нягтралыг дэмжих гурван зангилаа асуудлаар санал дэвшүүлсэн. Пенс эерэг хариу өгсөн гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе