• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн олон газарт Трампын бодлогыг эсэргүүцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 16:18:00

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоныг дурсахын тулд жил бүрийн 2-р сарын гарав дахь долоо хоногийн 1-ний өдрийг Америкийн холбооны хуулиар тогтоосон амралтын өдөр - ерөнхийлөгчийн өдөр болгон тогтоов. Энэ оны ерөнхийлөгчийн өдөр, тухайлбал 2-р сарын 20-нд Вашингтон, Нью Йорк, Лос Анжелес, Чикаго зэрэг Америкийн гол хотуудад олон мянган иргэд жагсаж, "Миний ерөнхийлөгчийн өдөр биш" хэмээн Трампын засгийн газрын цагаачид, байгаль орчны асуудлаарх бодлого, арга хэмжээнүүдийг эсэргүүцэв.

20-ний өдрийн 12 цагийн үед хэдэн мянган иргэд Нью Йоркт Трампын давхар байшин болон төв паркийн баруун хэсгийн олон гудамжинд жагсаж, "Хамгийн муу ерөнхийлөгч", "Өшөө хорсол нь Америкийг хүчирхэг болгохгүй" зэрэг уриа лоозон барьж, Трампын гарын үсэг зурсан цагаачдыг хязгаарлах зарлиг мөн эмэгтэйчүүд болон ижил хүйстнүүдийн талаар хэлсэн үгийг эсэргүүцэв.

Лос Анжелест болсон эсэргүүцлийн жагсаал нь захиргааны байр болон олон газрыг хамарчээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр мөн өдөр 4300 гаруй хүн жагсаалд оролцов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе