• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Европын Холбооноос тусгаарлах"-д саад хийхгүй байхыг уриалжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-21 15:56:02

Их Британийн Парламентын дээд танхим 20-ны өдөр засгийн газрынхаа дэвшүүлсэн "Европын Холбооноос тусгаарлах" хуулийн төслөөр хоёр хоногийн хугацаатай хэлэлцүүлэг хийсэн бол ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн, "ЕХ-ноос тусгаарах"-д саад хийхгүй байхыг тус орны ерөнхий сайд Тереза Mэй парламентын дээд тахимын гишүүддээ уриалжээ.

2-р сарын 8-нд Их Британийн парламентын доод танхим 494 дэмжсэн, 122 татгалзсан саналаар "ЕХ-ноос тусгаарлах" хуулийн төслийг баталсны дараа, энэхүү хуулийн төслийг парламентын дээд танхимд дэвшүүлсэн боловч санал оруулах цаг хугацааг хараахан товлоогүй байсаар байна. Парламентын дээд танхим дахь сөрөг хүчин болон бие даасан гишүүд хуулийн төсөлд засвар өөрчлөлт оруулахаар дамжин "ЕХ-ноос тусгаарлах" цагийг хойшлуулахыг зорьж байна.

Тереза Mэй мөн өдөр парламентын дээд танхимын хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд 20-нд тэрээр хэвлэлийнхэнд хандан "ЕХ-ноос тусгаарлах хуулийн төсөл нь үүнээс өмнө парламентын доод танхимд дийлэнхийн саналаар батлагдсан бөгөөд ямар ч засвар өөрчлөлт оруулаагүй гэдгийг дээд танхимын гишүүд анхааралдаа авах ёстой. Дээд танхим хуулийн төслийг авч хэлэлцэх боловч хэн нэгэн Их Британийн ард түмний хүсэл эрмэлзэлд саад хийхгүй байхыг би хүсэж байна" гэв. Харин тус орны сөрөг хүчин болох Хөдөлмөрийн Намын парламентын дээд танхимийн удирдагч Ангела Смит "манай нам ЕХ-ноос тусгаарлах хуулийн төслийг батлах үйл явцад саад хийхгүй, гэвч үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хэлэлцүүлэгт хянуур хандан, засгийн газарт ямар ч үнэ өртөггүй хуулийн төсөл хангахгүй" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе