• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 онд Хятад улс давхардсан тоогоор 87 сая 200 мянган хүнд эмнэлэгийн тусламж үзүүллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-22 10:09:03
Сурвалжлагч 21-нд Иргэний хэргийн яамнаас мэдээлснээр, 2016 онд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 87 сая гаруй хүнд 30 тэрбум юаний эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Иргэний хэргийн яамны албан тушаалтан хэлэхдээ, эмнэлэгийн тусламж үзүүлэх болон эм эмнэлгийн үндсэн даатгал, хүнд өвчний даатгал зэргийг уялдуулах, улмаар эмзэг бүлгийн эрүүл мэндийн дарамтыг хөнгөлөх ажлыг голчлон хийлээ гэжээ.

Эмнэлэгийн тусламж үзүүлэх нь Хятадын эрүүл мэндийн тогтолцооны чухал хэсэг болсны хувьд эм эмнэлгийн үндсэн даатгалд голдуу түшиглэдэг. Ийм учраас эрүүл мэндийн даатгал болон эмнэлэгийн тусламж үзүүлэхийн уялдаа маш чухал байдаг. Сүүлийн үед Иргэний хэргийн яам энэ хоёр дүрмийг үр ашигтай уялдуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж, баталгаанд хамрагдах хүмүүс, төлбөрийн бодлого, бодитой гүйцэтгэгч, хяналт удирдлага зэрэг дөрвөн талаар дүрэмжүүлсэн байна.

Иргэний хэргийн яам эмзэг бүлгийн хүмүүст нэг цэгийн үйлчилгээг үзүүлснээр тэдэнд улам хялбар болж байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе