• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хулсны баавгай Америкт гурван жил болоод эх орондоо ирлээ

China.com       (GMT+08:00) 2017-02-22 11:02:58
Америкт байсан Хятадын хулсны баавгай Баобао 21-ний үдээс хойш АНУ-ын FedEx шуудангийн ачааны буухиа онгоцоор Вашингтоны Даллесын олон улсын нисэх онгоцны буудлаас Хятадын Чэн Дүг чиглэн нислээ.

Энэхүү хулсны эм баавгай нь 2013 оны 8-р сарын 23-нд Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнд төрсөн юм. Түүний эцэг эх нь Америкт байгаа Тянь Тянь болон Мэй Шян юм. Тэр нь Тайшань гэх хулсны баавгайн дараа тус амьтны хүрээлэнд төрсөн хулсны баавгай юм. Хятад, Америкийн тохиролцсоны дагуу Баобаог 4 наснаас нь өмнө Хятадад буцаах хэрэгтэй юм.

Нутаг буцахаас нь өмнө БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай амьтны хүрээлэнд онцгойлон очиж үдэж мордуулсан байна. 16 цаг 30 минут нисч Чэн Дүд хүрэх юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе