• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Арабын нэгдсэн Эмират улс эрчим хүчний хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-22 15:43:59
Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Дабийн үндэсний нефтийн компани саяхан мэдэгдэл гаргаж, тус компани Хятадын Хуа Шин эрчим хүчний компанитай хэлэлцээрт гарын үсэг зурж, Хуа Шинь компани Абу-Дабийн нефтийн ордын 4 хувийг олборлох эрхийг 40 жилийн хугацаатай авч, нийт 1 тэрбум 800 сая ам долларын хөрөнгө оруулна.

Энэ бол энэ хоёр хоногт Хятадын компани Арабын Нэгдсэн Эмират Улстай байгуулсан нефтийн ордыг хамтаар нээж хөгжүүлэх хоёрдох хэлэлцээр юм. 19-нд Хятадын нефть байгалийн хийн корпораци болон Абу-Дабийн үндэсний нефтийн компани "Абу-Даби" -ын эх газрын нефть олборлох хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм. Тус хэлэлцээрийн дагуу Хятадын компани Абу-Дабийн эх газрын нефтийн 8 хувийг олборлох эрхийг 40 жилийн хугацаатай авсан юм.

Арабын Нэгдсэн Эмират Улс бол Хятадын Ойрхи Дорнод дахь хоёрдох том худалдааны түнш болон тус бүс нутгийн хамгийн том зах зээл төдийгүй 2016 онд хоёр талын худалдааны хэмжээ 60 тэрбум ам.долларт хүрчээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе