• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оны дунд багтааж "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын бүдүүвчийг биелүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-22 09:42:10

Синьхуа Агентлагийн мэдээ, Филиппиний Гадаад хэргийн сайд Ясай 21-ний өдөр Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбооны \АСЕАН\ гадаад хэргийн сайд нарын 50-р хурлын ололт амжилтыг танилцуулах үед хэлэхдээ, хурал нь "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны тунхаг"-ыг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлэхийг цохон тэмдэглэж, энэ оны дунд гэхэд Хятадтай хамт "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын бүдүүвчийг биелүүлж, "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ыг боловсруулан тогтооход сайн үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.

Тэрээр хурлын дараах хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хуралд оролцсон цөөн улс орон өнөөгийн Өмнөд Хятадын тэнгисийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Гэвч тэд үүний зэрэгцээ холбогдох орнууд хоорондын яриа хэлэлцээг үргэлжлэн хэвээр байлгах болно гэжээ. Холбогдох орнуудын итгэлцлийг үргэлжлэн эрчимжүүлж, энх тайвнаар уг асуудлыг зохицуулахыг эрэн сүвэгчлэх болно гэж талууд хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрээр бас сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ, Филиппин Хятадын харилцааны зүгээс үзэхэд, өдгөө Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын шүүхийн үр дүнг орхих хэрэгтэй гэж Филиппин үзэж байна, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал бол Филиппин Хятадын харилцааны бүх зүйл биш, Филиппин Хятад хоёр орны харилцааны нэн олон давхаргын асуудлыг анхааралдаа авах ёстой, жишээлбэл эдийн засаг болон хөрөнгө оруулалт гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе