• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөл эмгэнэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-22 11:09:45

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 21-нд ээлжит бага хурлын үеэр ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин 20-нд Нью-Йоркт гэнэт таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж байна гэжээ.

Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр танхим дүүрэн суусан Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болон бусад орнуудын төлөөлөгчид 1 минут дуугаа хураан зогсож Виталий Чуркинд эмгэнэл илэрхийлэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Чуркин шилдэг дипломат ажилтан, мөн ер бусын хүн байсан юм. Чуркины ар гэр, Оросын засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна" гэв.

Хятад улсаас НҮБ-д суугаа төлөөлөгч Лью Же-и хэлсэн үгэндээ, Хятадын тал Чуркины гэнэтийн үхэлд цочирдож, эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлж байна. Мөн түүний гэр бүл болон Оросын засгийн газар, байнгын төлөөлөгчдийн багт чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Чуркин эрдэм чадвар төгс, туршлагатай ахлах дипломатч байсан юм. Тэрээр НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе