• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жейчи АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-22 10:28:42

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи 21-нд урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярив.

Ян Жейчи, саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурийг баталгаажуулах, хоёр орны олон салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад Америкийн харилцааны дараачийн шатны хөгжилд үндэс суурь тавьж өгчээ. Хоёр тал үргэлжлэн хүчин чармайлт гаргаж, хоёр талын тохиролцсон үзэл баримтлалын дагуу сөргөлдөхгүй, бие биеэ хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар хожих зарчмаар дээд хэмжээний болон олон давхаргын солилцоог эрчимжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, эмзэг асуудлуудыг сайтар шийдвэрлэж, Хятад Америкийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэв.

 
Тиллерсон "Америк, Хятад нь дэлхийн чухал орон, хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр орны ашиг сонирхол төдийгүй, бүс нутаг, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Саяхан хоёр орны удирдагч утсаар ярьж, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад улстай хамт хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлж, харилцааг урагш ахиулахад Америк улс бэлэн байна гэв.

Хоёр тал мөн олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе