• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Японы найрамдлын байгууллагууд Токиод шинэ жилийн хурал хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-23 09:16:45
Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны зохион явуулсан Хятад, Японы найрамдлын байгууллагуудын шинэ жилийн хурал 22-ны өдөр Токио хотноо болж, Японы найрамдлын гол гол байгууллагууд, Хятадын талын 750 шахам хүн оролцжээ. Энэ нь мөн Хятад, Япон хоёр орны харилцаа хэвийн болсны 45 жилийн ойг тэмдэглэх олон арга хэмжээний нэг юм.

Хятадаас Японд суугаа элчин сайд Чэн Юнхуа хуралд хэлсэн үгэндээ: Хятад, Японы найрамдлын үндэс суурь иргэдийн дунд бий бөгөөд Хятад, Японы харилцаа хөгжлийн ямар үе шатанд байсан ч хоёр орны иргэд хоорондын найрсаг харилцааны чухал чанар хумигдаагүй юм. Энэ онд Хятад, Японы харилцаа хэвийн болсны 45 жилийн ой тохиож байгаа болохоор, хоёр орны харилцааны нэгэн чухал мөчлөг болж байна. Эдүгээ Хятад, Японы харилцаа ерөнхийдөө сайжран ахиж байгаа боловч, үүний зэрэгцээ ээдрээтэй эмзэг хүчин зүйлийн саад тулгарч байна. Бид түүхээс сургамж авч, өнгөрсөн үеийн хүйтэн дайны сэтгэхүйг орхиж, цаг үеийн урсгал, хоёр орны өөр өөрийн хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн хэм хэмжээг хайж олох ёстой гэлээ.

Япон-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Нива Уичиро хэлсэн үгэндээ: Энэ онд болох Хятад, Японы харилцаа хэвийн болсны 45 жилийн ой, ирэх жилд болох "Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ" байгуулсны 40 жилийн ойн үед хоёр орны хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахын тулд хамтын зоригоор хүчээ нэгтгэн чармайн ажиллахыг хоёр орны найрсаг хүмүүст хүсэж байгаагаа илэрхийлжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе