• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахыг анхааруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-23 15:31:45

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 22-нд гаргасан тайлангаас үзвэл, байгалийн нөөц багасаж, эрх тэгш бус байдал нэмэгдэж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөө ихсэж буй зэрэг том өрсөлдөөн сорилтыг олон улсын нийгэмлэг анхааралдаа авч хичээн зохицуулах хэрэгтэй. Эс бөгөөс дэлхийн хүнсний аюулгүй байдал том эрсдэлтэй тулгарна гэжээ.

Тус байгууллага "Хүнс хөдөө аж ахуйн ирээдүй: чиг хандлага, өрсөлдөөн сорилт" сэдэвт тайландаа тэмдэглэхдээ: Өнгөрсөн 30 жилийн турш гишүүн орнууд дэлхий дахины өлсгөлөнг багасгах талд бодит ахиц гаргасан боловч олон газарт хүнсний ургацыг нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлсэн нь байгаль экологийн орчинг эвдэхээр өртөг болгожээ. Дэлхийн бөмбөрцгийн талыг бүрхсэн ой шугуй нэгэнт үгүй болсон бөгөөд гүний усны сурвалж ч маш хурдтай хатан ширгэж, биологийн олон талт чанар ноцтой сүйдэж байна гэжээ.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Жосе Гразиано де Силва: Энэ байдал үргэлжлэх юм бол дэлхийн бөмбөрцгийн даац хэрээс хэтэрнэ гэжээ.

Тус тайланд, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум хүрэх боломжтой. Эдийн засаг аажмаар хөгжих нөхцөл байдалд хүн амын өсөлтийн энэ чиг хандлага дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг 50 хувиар нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ дэлхийн хоол хүнсний бүтэц өөрчлөгдөхийн хэрээр улам олон хүн будаа гурил идэх хэмжээгээ багасгаж, мах, жимс, ногоо, боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэмжээ нь нэмэгдэх болно. Энэ нь ой мод огтлох, газрын хөрс эвдэгдэх, хүлэмжийн хий ялгаруулах зэргийн олон талын дарамтыг цаашид нэмэгдүүлнэ гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе