• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы Такешима арлын өдөрлөг зохиосонд эсэргүүцэл илэрхийллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-23 09:19:13

БНСУ-ын засгийн газар 22-нд мэдэгдэл гаргаж, Японы засгийн газар өндөр албан тушаалтнаа илгээж мөн өдөр Шимане мужид болсон Такешима арлын өдөрлөгт оролцуулсанд эсэргүүцэл илэрхийллээ.

Мэдэгдэлд: Түүх, газар зүй, олон улсын хуулийн аль алинд Докдо арал бол БНСУ-ын нутаг дэвсгэр гэдгийг гэрчилж байгаа юм. Империализмийн түрэмгийллийн түүхээ хүлээн зөвшөөрч, Докдо арлаар өдөөн хатгалга хийхээ нэн даруй зогсоохыг Японы засгийн газарт хатуу шаардаж байна гэжээ.

Мөн өдөр Японы засгийн газрын албан тушаалтан Шимане мужид болсон Такешима арлын өдөрлөгт оролцсон байна. Энэ бол Японы засгийн газар 2013 оноос хойш 5 жил дараалан өндөр албан тушаалтнаа илгээж уг ажиллагаанд оролцуулж байгаа юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе