• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тусгай элч НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элчтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-23 09:37:42
Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх тусгай элч Шэ Шяоянь 22-нд Женев хотноо НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Де Мистуратай уулзаж, Сирийн асуудлаарх улс төрийн үйл явц, удалгүй болох гэж байгаа Женевийн энхийн хэлэлцээний талаар санал солилцлоо.

Шэ Шяоянь Хятадын засгийн газрын Сирийн асуудлаарх зарчимт байр суурийг тодорхойлон өгүүлсэн бөгөөд НҮБ Сирийн талуудын Женевийн энхийн хэлэлцээг товлосон цагтаа эхлүүлж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: НҮБ бол хамгийн төлөөлөх чанартай, хамгийн нэр хүндтэй засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд халуун цэгийн асуудлыг улс төрөөр зохицуулах талаар өвөрмөц давуу тал, баялаг туршлагатай юм. Сирийн асуудлаар НҮБ гол эвсүүлэгчийн үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжсээр ирсэн юм. Хятад улс Сирийн асуудлыг Сиричууд эзэн мэдэж, Сиричууд голлох үүрэг гүйцэтгэхийг санаачилсаар ирсэн юм. Женевийн энхийн хэлэлцээ НҮБ-ын 2254-р тогтоолын шаардлагыг чанга баримтлан, эртхэн үр дүнд хүрхийг хүсэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээнд үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Хятадын тал НҮБ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж, Сирийн асуудлыг эртхэн улс төрөөр зохицуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Де Мистура: Женевийн энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх нь аюулгүйн зөвлөлийн 2254-р тогтоолыг хэрэгжүүлэх чухал алхам юм. Сирийн мөргөлдөгч хоёр тал тогтоолд заасан шилжилтийн удирдлага, үндсэн хууль тогтоох, сонгууль явуулах зэрэг сэдвээр хэлэлцээ өрнүүлэх бололцоотой болж байгаа юм. НҮБ Сирийн асуудлаар төв голч байр суурь баримтлан цуцалтгүй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байна. Хятадын талтай нягт ойлголцож зохицуулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе