• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийн ажлын хэсгийн хурал болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-23 10:24:52

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 22-ны хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: 2-р сарын 27-нд, "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн 19-р хурал Индонезын Бали аралд болно. Тухайн үед талууд "Тунхаг" хэрэгжүүлэх, тэнгис дээрх ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, мөн "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зөвшилцлийн холбогдох асуудлын тухай санал бодлоо солилцсон байна.

Гэн Шуан сэтгүүлчийн асуултад хариулахдаа, өчигдөр Филиппинд болсон АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хурал голлон АСЕАН-ы хамтын цогцын бүтээн байгуулалт, АСЕАН байгуулагдсан 50 жилийн ойг хэрхэн тэмдэглэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Хятадын тал АСЕАН-ы орнуудтай "Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-ийг бүх талаар, үр ашигтай хэрэгжүүлсэн үндсэн дээр "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зөвшилцлийг ахиулж, энэ оны дундаас өмнө "зарчим"-ын төслийг дуусгаж, зөвшилцөл хийсэн үндсэн дээр "Зарчим"-ыг эртхэн тохиролцохын төлөө хүчин зүтгэх болно гэжээ.        \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе