• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Худалдааг хялбарчлах хэлэлцээр" албан ёсоор хүчинтэй болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-23 09:06:00
22-нд ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведо: "Худалдааг хялбарчлах хэлэлцээр" тус байгууллагын гуравны хоёр хувиас дээш гишүүний баталгааг авсан тул албан ёсоор хүчинтэй болсон гэв.

ДХБ-ын Женев дэх төв байранд болсон хэвлэлийн бага хуралд Азеведо: Руанда, Амман, Чад, Йордан улс уг хэлэлцээрт гарын үсэг зурснаар хэлэлцээрийг баталсан орны тоо 112-д хүрсэн ба ДХБ-ын нийт 164 гишүүний гуравны хоёр хувиас илүү гарч, хэлэлцээр албан ёсоор хүчинтэй болсныг харуулж байна гэв.

Тэрээр, энэ хэлэлцээрийг батлах замаар Худалдааны байгууллагын гишүүн орнууд олон талт худалдааны механизмд өгсөн амлалтаа биелүүлсэн байна. Тоо бүртгэлд харуулснаар, "Худалдааг хялбарчлах хэлэлцээр"-ийг бүрэн хэрэгжүүлсний дүнд дэлхийн худалдааны өртгийг 14.3 хувиар бууруулах юм байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе