• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Филиппиний тэнгисийн цагдаа анхны нэгдсэн хурал хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-24 19:11:12

Хятадын ГХ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 24-нд хэлэхдээ, Хятад Филиппиний тэнгисийн цагдаа 20-24-ний өдрүүдэд Филиппиний Субикад анхны нэгдсэн хурал хийж, утсаар шууд харилцах механизм тогтоосон гэв. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх шинэ хүчээр сэлбэхийг хүсэж байна гэв.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, мансууруулах бодис наймаалах зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх, тэнгис дээрх авран туслах, байгаль орчныг хамгаалах, онц байдлыг зохицуулах зэрэг салбарт мэдээлэл солилцох, хүчин чадавхийн байгуулалт хийх зэргээр хамтран ажиллана гэдэгт талууд тохиролцоонд хүрэв. Мөн тэнгисийн цагдаагийн утсаар шууд харилцах механизмыг бий болгож, 2017 онд дээд хэмжээний айлчлал, хөлөг онгоцны флотын айлчлал, нэгдсэн сургуулилт болон хүчин чадавхийн байгуулалт зэрэг арга хэмжээ зохиохоор тохиролцсон гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе