• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын баг 3 алт, 4 мөнгөн медаль авлаа

CRI       (GMT+08:00) 2017-02-26 15:54:14

25-нд Азийн өвлийн спортын 8-р наадам үргэлжлэн явагдаж, Хятадын тамирчид 3 алт, 4 мөнгөн медаль авав.

Сноубордын эмэгтэйчүүдийн U хэлбэрийн талбайн тэмцээнд Лю Жя-юй эхний харайлтаараа хамгийн өндөр 93 оноо авч аваргалав. Цай Шюэ-тун энэ тэмцээнд дэд байранд орлоо. Эрэгтэйчүүдийн тус төрлийн тэмцээнд Жан И-вэй хоёр удаагийн харайлтынхаа нийлбэр дүнгээр 90-ээс дээш оноо авч, харьцангуй өндөр оноогоор аваргаллаа.

Хос гулгалтын төрөлд Юй Шяо-юй, Жан Хао нар чөлөөт гулгалтын тэмцээнд 145.89 буюу тус тэмцээний хамгийн өндөр оноо авч, эцсийн шатанд 223.88 нийт оноогоор аварга болов. Пэн Чэн, Жинь-ян 197.06 оноогоор хоёрт оров. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд Хятадын тамирчин Ли Зи-жүнь хоёрдугаарт орж, БНСУ-ын тамирчин аваргалав.

Мөн өдөр Хятадын эмэгтэйчүүдийн мөсний хоккейн баг мөнгөн медаль авч, Японы баг алтан медаль авав.

26-нд уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан, эрэгтэйчүүдийн мөсний хоккей зэрэг төрлийн тэмцээн болно. Тухайн орон нутгийн цагаар 18 цагт хаалтын ёслол болох юм.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе