• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн үйл хэрэгт оролцохоо зогсоохыг шаардав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-26 15:17:50

24-нд Гадаад харилцааны яамнаас Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд суугаа тусгай төлөөлөгчдийн газраас сүүлийн үед Их Британиас нийтэлсэн "Хонконгийн асуудлаарх хагас жилийн тайлан"-д хариу өгөхдөө, Хонконгийн асуудал цэвэр Хятадын дотоод хэрэгт харъяалагдана. Тиймээс үг яриа, үйл ажиллагаандаа хянамгай болгоомжтой хандаж, Хонконгийн хэрэгт оролцохоо болихыг Их Британийн талаас шаардаж байна гэжээ.

Гадаад харилцааны яамнаас Хонконгд суугаа тусгай төлөөлөгчдийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хонконг эх орондоо буцсанаас хойш, Хятадын засгийн газраас "нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах", дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг бүх талаар тууштай болгож, үндсэн хууль болон тулгуур хуулийг хатуу мөрдөн үйл хэргээ өрнүүлж, "нэг улс хоёр систем"-ийн бодитой хэрэгжилт дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн амжилт олж, Хонконг хөгжил цэцэглэл, тогтвортой байдлаа үргэлжлэн хэвээр хадгалж, Хонконгийн оршин суугчид хуулийн дагуу урьд өмнө байгаагүй эрх чөлөөгөө эдлэв. Хятадын засгийн газраас "нэг улс хоёр систем"-ийг тууштай болгох шийдвэр зориг хэлбэрэлтгүй мөртөө өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс, Хонконгийн үйл хэрэг Хятадын дотоод хэрэгт бүрэн харъяалагдана. Ямарваа гаднын орон халдах эрхгүй юм. Их Британий талаас Хонконгд "хариуцлага хүлээнэ" гэсэн зүйл огт оршихгүй юм. Үг үйл ажиллагаандаа хянамгай болгоомжтой хандаж, Хонконгийн үйл хэрэгт оролцохоо зогсоохыг Их Британийн талаас шаардаж буйгаа дахинтаа нотолж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе