• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Куала Лумпур олон улсын онгоцны буудлаас хортой бодисын үлдэгдлийг олсонгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-26 16:07:46

БНАСАУ-ын иргэн хорлогдох үед Куала Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын терминал 2-оос хортой бодисын үлдэгдлийг олсонгүй хэмээн Малайзийн цагдаагийн газар 26-нд мэдэгдлээ.

Малайзийн цагдаагийн газар мөн өдрийн 00:00 цагт мэргэжлийн баг томилон онгоцны буудлын терминал 2-т хортой, аюултай бодис илрүүлэх шинжилгээ явуулжээ. Энэхүү үйл хэргийг хариуцсан Селангор мужийн цагдаагийн дарга Абдул Самах Мат хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, энэ удаагийн ажиллагаа нь онгоцны буудал аюултай бодист бохирдсон эсэхийг шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн газрын харъяа хими, биологи, цацраг идэвхт бодис, цөмийн эсрэг арга хэмжээ авах баг болон Гал командын харъяа аюултай бодисыг зохицуулах баг хамтран ажилласан юм. Уг арга хэмжээг бид онгоцны буудалд хүн цөөн байх үед шөнийн 01:45-03:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн гэлээ.

Малайзийн Цагдаагийн газар 24-нд хийсэн мэдэгдэлдээ, 13-ны өдөр нас барсан БНАСАУ-ын иргэний биенээс VX хэмээх химийн зэвсэгт хэрэглэх бодис илрүүлсэн гэжээ. Малайзийн Цагдаагийн газрын дарга Халид Абу Бакар сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, аллага үйлдсэн эмэгтэй сэжигтэн хэргийн дараа бөөлжиж байгаа бөгөөд уг химийн бодист хордсон байх магадлалтай хэмээжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе