• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" байршуулахад ашиглах газар эдэлбэрийн асуудлаарх гэрээнд гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-02-28 17:08:56
Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ оны 5-7-р сарын хооронд "THAAD"-ыг БНСУ-д оруулж дуусахаар тус орны цэргийн тал төлөвлөж байна. Үүний дараа, БНСУ-ын цэргийн тал олон үйл явцыг урагшлуулж, "БНСУ-д суугаа Америкийн цэргийн байр суурийн гэрээ"-ний дагуу Америкийн талд газар эдэлбэр олгож, дараа нь зураг төсөл, орчны нөлөөллийн үнэлгээ, барилга байгуулалт зэрэг үйл ажиллагаа өрнүүлэх юм байна.

Мөн өдөр "БНСУ-д "THAAD" байршуулахыг хориглох үндэсний хөдөлгөөн" зэрэг тус орны иргэдийн 7 төлөөлөл БНСУ-ын Батлан Хамгаалах Яамны өмнө хэвлэлийн бага хурал хийлгэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

27-ны ээлжит хэвлэлийн бага хуралд, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, БНСУ-д "THAAD" хэмээх Anti-пуужингийн систем байршуулах талаар АНУ, БНСУ урагшлуулж байгаа нь бүс нутгийн стратегийн тэнцвэрийг ноцтой эвдэж, Хятад зэрэг тус бүс нутгийн холбогдох орны стратегийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтой хохироосон учир Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ашиггүй юм. Холбогдох тал өөрийн аюулгүй байдлаа хамгаалах гэсэн зүй ёсны анхаарлыг ойлгож байгаа боловч аль нэг орны аюулгүй байдал бусад орны аюулгүй байдлыг хохироосон суурин дээр байгуулагдах ёсгүй гэдгийг Хятадын тал олонтаа онцолж байсан юм. Харамсалтай нь БНСУ-ын тал, Хятадын талын ашиг сонирхлын анхаарлыг бодож үзэлгүйгээр өөрийнхөөрөө зөрүүдэлж, Америкийн талтай хамтран байршуулалтын холбогдох үйл явцыг яаравчлан урагшлуулсан байна. Эрс эсэргүүцэж, сэтгэл маш их ханамжгүй буйгаа Хятадын тал үүнтэй холбогдуулан илэрхийлж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе