• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс гадаадаас 489.42 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-28 11:08:48

Синьхуа Агентлагийн мэдээ, Худалдааны яамны сайд Жүн Шань 27-нд хэлэхдээ, Хятадын гадаадаас хөрөнгө оруулах асуудал тогтвортой өсөж байна. 2013 оноос 2016 он хүртэлх 4 жилд Хятад улс гадаадаас нийт 489.42 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнд дээд техникийн салбарын хөрөнгө оруулалт жил бүр дунджаар 11.7 хувьд хүрсэн байна гэжээ.

Худалдааны яамны мөн өдөр хуралдсан 2017 оны Бүх Хятадын гадаад хөрөнгийн ажлын хуралд Жүн Шань хэлэхдээ: ХКН-ын 18-р их хурлаас хойш, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Бүх Хятадын олон төрлийн аж ахуйн нэгжийн нийт хэмжээний 3 хувьд хүрэхгүй байгаа нөхцөлд, Хятадын гадаад худалдааны хагас хувийг эзэлж, 1/5 хувийн татварын орлого, хот суурины ажлын байрны 1/7 хувийг хангаж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

Тэрээр: 2017 онд голцуу чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах болно гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе