• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

RCEP-гийн 17 дахь хэлэлцээ Японы Кобед нээлтээ хийжээ

CRI       (GMT+08:00) 2017-02-28 14:53:55

Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийн \RCEP\ 17 дахь хэлэлцээ 27-нд Японы Кобед нээлтээ хийжээ.

Энэ хэлэлцээ 2-р сарын 27-ноос 3-р сарын 3 болтол үргэлжилж, АСЕАН-ын 10 орон болон түүний яриа хэлэлцээний 6 түнш орон Хятад, Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэгийн төлөөлөгч гаалийн татвар, оюуны өмчийн эрх, үйлчилгээний худалдаа зэрэг салбарт яриа хэлэлцээ өрнүүлж, эдийн засгийн техникийн хамтын ажиллагаа,  жижиг дунд аж ахуйн нэгжийн асуудлаар өмнөх хэлэлцээнд нэгэнт нийтлэг ойлголттой болсон байна.

RCEP-д оролцогч орнууд АНУ Ази Номхон далайн түншийн харилцааны хэлэлцээр \TPP\-гээс татан гарсны дараа анх удаа хэлэлцээр хийж байгаа юм.

TPP-гийн хэтийн төлөв тодорхойгүй нөхцөлд RCEP өдөр ирэх тутам чухал болсон байна. Гэвч RCEP-д оролцогч орнууд бараа худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй гэж шинжээчид үзэж байна.

Холбогдох талууд хамтдаа хичээж, RCEP -гийн хэлэлцээрийг түргэтгэж, эртхэн хэлэлцээр байгуулж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван И 2-р сарын эхээр илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе