• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Хятад улсад айлчилна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-02-28 18:03:18

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 28-нд болсон хэвлэлийн бага хуралд, БНХАУ-ын  Гадаад Харилцааны Яамны урилгаар БНАСАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Ри Кил Сон 2-р сарын 28-наас 3-р сарын 4-ний өдрүүдэд Хятад улсад айлчилна гэв.
   
Гэн Шуаны танилцуулснаар, Хятад улсын Гадаад Харилцааны сайд Ван И, Ри Кил Сонтой уулзаж, Гадаад Харилцааны дэд сайд Лю Жэньминь, сайдын туслах Күн Шуаньюу нар  түүнтэй хэлэлцээ хийнэ. Хоёр тал хоёр орны харилцаа болон олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе