• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистанд 11 цагдаа буудуулжээ

CRI       (GMT+08:00) 2017-03-01 10:29:54

Афганистаны албан тушаалтан тус улсын өмнөд нутгийн Хелман мужид буудлагын хэрэг гарч, наанадаж 11 цагдаа буудуулан нас барсан хэмээн 28-нд хэлжээ.

Францын мэдээлэх агентлаг Хелман мужийн албан тушаалтны үгнээс эш татаж мэдээлснээр, 27-ны орой тухайн орон нутгийн цагаар тус мужийн төв Лашкар Гар хотын нэгэн шалгалтын цэг халдлагад өртөж, Талибын зэвсэгт хүчинтэй холбоотой байсан нэгэн цагдаа лагерьт байсан 11хамтран зүтгэгчээ унтаагаар нь буудаж, зэр зэвсэг, сум дарь аваад машинаар зугтан явсан байна гэжээ.

Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр, Талибын зэвсэгт этгээд шалгалтын цэгийн харуулыг дайрч, дараа нь шалгах цэгт орж 11 цагдааг буудсан байна. Энэ хэргийг "дотоодын халдлага", зарим цагдаа Талибын байгууллагад нэгдэж, халдлага үйлдэгчдийг дотроос нь хавсран, дараа нь халдлага үйлдэгчдийн хамт зугтан явсан байж болзошгүй хэмээн орон нутгийн цагдаагийнхан сэжиглэж байна гэжээ.

Талибын бүлэглэл тус халдлагын хэргийг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тухайн нутгийн цагдаагийнхан хэргийг мөрдөн байцааж эхэлсэн бөгөөд сураггүй алга болсон цагдааг эрэн сурвалжилж байгаа тухай Францын мэдээлэх агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе