• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн химийн зэвсгийн асуудлаарх тогтоолын төслийг баталсангүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-01 10:42:59

2-р сарын 28-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Сирийн химийн зэвсгийн асуудлаарх тогтоолын төслөөр санал хураалт явуулснаар уг төсөл батлагдаагүй байна.

Сирийн химийн зэвсгийн асуудлаар Их Британи зэрэг орны боловсруулсан холбогдох тогтоолын төслөөр тус өдөр Аюулгүйн Зөвлөл санал хураалт хийхэд 9 дэмжсэн, 3 эсэргүүцсэн, 3 түдгэлзсэн санал өгч, ОХУ, БНХАУ, Болив эсэргүүцсэн санал өгсөн бол, Казакстан, Египет болон Этиоп түдгэлзсэн санал өгсөн байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон эсэргүүцсэн санал өгсөн учир энэхүү тогтоолын төсөл батлагдаагүй байна. Уг тогтоолын төслийн хувьд, химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн Сирийн холбогдох хүмүүсийг заалдаж, тэдэнд бодитой шийтгэл оногдуулах гэсэн байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа суурин дэд төлөөлөгч санал хураалтын дараа хэлэхдээ, Сирид хориг арга хэмжээ авах гэсэн энэхүү тогтоолын төслийг ОХУ эсэргүүцэж байна. Сирийн химийн зэвсгийн асуудлаарх холбогдох тайлан гэрч баримтаар дутмаг учир итгэхийн аргагүй юм. Энэхүү тогтоолын төслийг нэгэнт 3 сар хэлэлцэв, яг энэ мөчид гэнэтээр санал хураалт явуулж байгаа нь ид өрнөж буй Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээг эвдэх болно, төсөлд дурдсан хориг арга хэмжээ нь Сирээс терроризмд цохилт өгөх чадавхийг эвдэн буснуулах болно гэжээ.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жие И санал хураалтын дараа хэлэхдээ, өнөө Сирийн нутаг дэвсгэрт химийн материал ашигласныг химийн зэвсгийн хувиар шалгалт өрнүүлсээр байгаа ба хэтэрхий эрт шийдвэр гаргасан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байсан шалгалтын дүнд суурилсан мөртөө Аюулгүйн Зөвлөлийн гишүүд маш их санал зөрөлдөөнтэй байсан нөхцөлд, албадалгаар уг тогтоолын төсөлд яаран санал хураалт хийсэн байна. Иймэрхүү ажиллагаа Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулахад тус болохгүй, Женевийн энхийн хэлэлцээ болон Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах үйл явц зэргийг урагшлуулахад тус нэмэр болохгүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе