• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-01 11:20:22

2-р сарын 28-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жие И хэлэхдээ, Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах явдалд ашигтай ховор боломж тохиож байгаа учир олон улсын хамтын нийгэмлэг улс төрөөр зохицуулах том чиглэлийг баримтлах ёстой гэжээ.

Тус өдөр Аюулгүйн Зөвлөл, Сирийн химийн зэвсгийн асуудлаарх холбогдох тогтоолын төслөөр санал хураалт явуулсан ч уг төсөл батлагдаагүй юм. Лю Жие И санал хураалтын дараа хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт дор, сүүлийн үед Сирийн нутаг дэвсгэрт ерөнхийдөө гал зогссон байдалтай байж, Женевийн шинэ ээлжийн энхийн хэлэлцээ ид өрнөж байна. Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах явдалд ашигтай ховор боломж тохиож байна. Өнөөгийн байдалд, олон улсын хамтын нийгэмлэг улс төрөөр зохицуулах том чиглэлийг баримтлах ёстой. Санаа нэгтэй хамтран ажилласнаар идэвхтэй байдлыг бэхжүүлж, Сирийн холбогдох тал гал зогссон байдлаа үргэлжлүүлж, яриа хэлцлээ хэвээр хадгалахыг урамшуулж, талууд бүгд хүлээж авах гарцыг яаралтай хайж олох ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Аюулгүйн Зөвлөлөөс Сирийн асуудлаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь гал зогссон байдлыг үргэлжлүүлэх, улс төрөөр зохицуулах, терроризмыг хамтран эсэргүүцэх болон хүмүүнлэгийн тусламж зэрэг олон ажилд суурилж, Сирийн байдал яаралтай тогтворжихыг урагшлуулсан байх ёстой. Сири болон Ойрхи Дорнодын ард түмний язгуур ашиг сонирхлыг үнэн сэтгэлээсээ анхаарсан орон бүгд дээрх зорилтод нөлөөлсөн үйл ажиллагаа өрнүүлэх ёсгүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе