• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пак Гын Хэ-г авилгын сэжигтнээр үзжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-01 11:22:22

"Дотнын хүнээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийн мөрдөн байцаалтыг хариуцсан БНСУ-ын тусгай прокурорын хэсэг 28-нд мөрдөн байцаалтын үйл ажиллагаагаа дуусгаж, ерөнхийлөгч Пак Гын Хэ-г авилгад холбогдсон сэжигтнээр үзжээ.

Тусгай прокурорын хэсгийнхэн Пак Гын Хэ болон "Дотнын хүнээ төрийн хэрэгт оролцуулсан" хэргийн гол хэрэгтэн Чой Сун Силыг хамтаар хээл хахуулийн хуйвалдаан хийсэн, үүнийхээ хариуд компани, бизнес нэгжийг харгалзан дэмжиж байснаар сэжиглэж байгааг тусгай прокурорын хэсгийн хэвлэлийн төлөөлөгч Ли Кю Чул тодруулжээ. Гэтэл Пак Гы Хэ Үндсэн хуулийн цэцээс ерөнхийлөгчийг тушаалаас нь огцруулсан хэрэгт шийдвэр гаргахаас өмнө ерөнхийлөгчөөрөө байх бөгөөд хууль эрх зүйн хэлтрүүлэх эрхээ эдлэх болно.

Мөрдөн байцаалтын сүүлчийн өдөр тусгай прокурорын хэсэг уг хэрэгт холбоотой 17 сэжигтэнд зарга мэдүүлэхээр шийджээ. Эдгээр хүмүүсийн дотор Чой Сун Сил, Самсунг электрониксийн дэд захирал Ли Жае Ён, түүнчлэн Хөх ордны бодлого зохицуулагч ахлах нарийн бичгийн дарга асан Ан Чонг-Бум нар байгаа юм. Тусгай прокурорын хэсэг өмнө нь хэрэгт холбоотой 13 хүнд хэрэг нэнэх ёстой байсан юм.

Ли Кю Чулын хэлснээр, Самсунг электрониксийн дэд захирал Ли Жае Ён хээл хахууль өгсөн, Онцгой эдийн засгийн гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн, парламентын сонсгол хуралд хуурамч гэрчилгээ өгсөн зэрэг гэмт хэрэгт сэжиглэгдэж байна. Чой Сун Силийн хувьд авилга авсан, охиноо дэмжин хууль бусаар Евха эмэгтэйчүүдийн сургуульд оруулсан зэрэг хэрэгт холбогдож байгаа бөгөөд тусгай прокурорын хэсэг Чой Сун Силийн хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах тухай сүвэгчилж байна гэжээ.

Үүнээс гадна ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх хэргээр БНСУ-ын Үндсэн хуулийн цэц 2-р сарын 28-нд хаалттай шүүн хэлэлцэж, шүүхийн 8 шүүгч бүгд оролцсон байна. Хаалттай шүүн хэлэлцүүлэг хоёр долоо хоног орчим үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Үндсэн хуулийн цэц 3-р сарын 13-наас өмнө ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх хэрэг тогтоогдох эсэхийг шүүн таслах болно гэж БНСУ-ын мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе