• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сомалийн ерөнхийлөгч тусламж үзүүлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 09:42:11

Сомалийн ерөнхийлөгч Мохаммед Абдуллахи Мохаммед 28-ны өдөр мэдэгдэл гаргаж, гамшигт өртсөн Сомалийн нутагт яаралтай тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, ган гачигаас болж "улс орныг хамарсан гай гамшиг" нүүрлээд байна. Сомалийн ард түмнийг ган гачигийн гамшгаас учирсан нөлөөнөөс гарч эмгэнэлт байдал үүсэхээс сэргийлэн, үйлдвэрлэл амьдралаа сэргээхэд туслахын тулд, Сомалид яаралтай туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэлээ. Тусламжийн үйл ажиллагаанд хамтдаа оролцохыг Сомалийн худалдааны салбарынхан, гадаадад буй Сомаличуудад хандан уриалж байгаагаа уг мэдэгдэлд бас тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе