• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгосын төлөөлөгчид Малайзад хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 10:55:56

28-ны өдөр, Хойд Солонгосын албаны хүн Хойд Солонгосоос Малайзад суугаа элчин сайдын яамны өмнө сурвалжлагчид хэлэхдээ, БНАСАУ-ын Засгийн газрын өндөр зэрэглэлийн төлөөлөгчид мөн өдөр Малайзын нийслэл Куала Лумпурт ирж, Малайзын талтай солонгосын иргэний амиа алдсантай холбоотой асуудлаар зөвшилцөл хийнэ гэлээ.

Хойд Солонгосоос НҮБ-д сууж байсан орлогч суурин төлөөлөгч, төлөөлөгчдийн тэргүүн Ри Тонг Ил хэлэхдээ, төлөөлөгчид Малайзын талын холбогдох албаны хүнтэй солонгос иргэний цогцсыг шилжүүлэн өгөх, Солонгосын сэжигтнийг суллах, хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ. Гэвч Ри Тонг Ил чухам төлөөлөгчдийн ямар хүнтэй уулзах талаар тодруулга хийсэнгүй. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе