• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Худалдааны дайн хийж болохгүйг Д.Трампад сануулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 15:27:59

Худалдааны дайн хийж болохгүй, эс тэгвэл "ноцтой" үр дагавар авчрах болно гэдгийг ДХБ-ын ерөнхий захирлаар улиран ажиллаж буй Роберто Азеведо 2-р сарын 28-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад сануулсан байна.

Роберто Азеведо Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгөхдөө, худалдааны ивээх үзэл Америкийг "дахиж агуу их болгохгүй",Дональд Трамп Америкийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй асуудлыг бүгдийг бусад орон, гаднын хүчнээс болсон гэж үзэж болохгүй гэлээ. Урт хугацааны талаас нь авч үзвэл, Америкийн аж ахуйн нэгжийг хамгаалахад залхаан цээрлүүлэх шинжтэй гаалийн татвар татах замаар биш харин боловсрол сургалтад хүч тавих хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой гэж тэрээр онцолжээ. "Бид худалдааны дайнд татагдан орвол тэр нь ноцтой зүйл болно" гэж тэрээр онцолсон байна.

Роберто Азеведо Швейцарын Женевт ДХБ-ын ерөнхий захирлаар амжилттай улиран ажиллаж байгаа бөгөөд энэ бол 2013 онд ерөнхий захирлаар сонгогдсоноос хойш уг тушаалд дахин ажиллаж байгаа нь болно.

Роберто Азеведо : олон улсын худалдаа ноцтой сорилттой тулгарч байгаа боловч, ДХБ-ын гүйцэтгэж буй үүрэг тасралтгүй эрчимжиж байна. Ирэх 4 жилд би дэлхийн олон талт худалдааны үйл явцыг цаашид дэмжинэ гэж илэрхийлэв. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе