• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Палестины орон нутгийн сонгууль тавдугаар сард болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 10:34:47
28-нд, Палестины засгийн газар мэдэгдэл гаргаж, 5-р сарын 13-нд Йордан голын баруун эрэгт орон нутгийн сонгууль хийнэ. Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС хүлээж авахгүй учраас ХАМАС-ын хяналт дахь Газын бүсэд сонгууль явуулахгүй хэмээн мэдэгджээ.

Мэдэгдэлд, энэ удаагийн сонгуулийг Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС хүлээж авахгүй байгаа явдалд Палестины засгийн газар харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ХАМАС-ыг "Газын бүсийн хүмүүсийн сонгуульд оролцох эрхийг хаслаа" гэж үзэв.

Засгийн газрын шийдвэрийн хариуд ХАМАС-ын төлөөлөгч хэлэхдээ, орон нутгийн сонгуулиас ХАМАС-ыг гаргах нь Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС болон Үндэстний чөлөөлөх хөдөлгөөн ФАТАХ-ын улс төрийн талын зөрчлийг хурцдуулах тул хоёр талын эвлэрэлд ашиггүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе