• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп дэд бүтцийн төслүүддээ конгрессын дэмжлэгийг олохыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 15:34:05
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 28-ны орой конгресст хандан ерөнхийлөгчийн албыг авсанаас хойших анхны илтгэлээ тавьж, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай нэг триллион ам.долларын төлөвлөгөөг нь дэмжихийг хүсчээ.

Дональд Трамп конгресст хандан, олон нийтийн болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжин, Америкийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад нэг триллион ам.долларын хөрөнгө оруулахыг уриалсан бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтад "өөрийн орны барааг хэрэглэн, өөрийн орны ажилчдыг ажиллуулах" зарчмыг мөрдөх ёстой гэж онцолжээ.

Дональд Трамп, миний эдийн засгийн баг татварын тогтолцоонд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна. Компаниуд болон Америкийн дунд зэргийн хөрөнгөтнүүдийн татварыг их хэмжээгээр хөнгөлөх болно гэлээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе