• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Саран бөмбөрцөгт шинжилгээ хийх Чан-Э 4 дагуулыг хөөргөнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 15:47:05
УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн корпорацийн 5-р хүрээлэнгийн саран бөмбөрцөгт шинжилгээ хийх хйимэл дагуулын ажлыг удирдах төвийн дарга бөгөөд ерөнхий зохион бүтээгчдийн зөвлөх Е Пэйжянь 3-р сарын 1-нд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх Хятадын 4 дэх шатны төслийг удахгүй эхлүүлэх гэж байгааг мэдэгджээ.

Төлөвлөгөөний дагуу Чан-Э 5 дагуул энэ оны эцсээр саран бөмбөрцөгт шинжилгээ хийж, "сарыг тойрох, саран дээр бууж, буцах" үүргээ биелүүлж, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх Хятадын 3 дахь шатны ажлыг дуусгах юм. Хятад улс энэ ажлаа цаашид үргэлжлүүлж, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх Чан-Э 4 дагуулыг 2018 онд хөөргөх болно.

Е Пэйжяний танилцуулснаар, Хятад улс саран бөмбөрцөгт шинжилгээ хийх 4 дэх шатны ажилдаа саран бөмбөрцгийн умард, өмнөд хоёр туйлд шинжилгээ хийх зэрэг чухал төслүүдийг биелүүлэх юм байна.

/Э.Цогзолмаа орчуулав/  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе